2007-08-06 17:56:26
надад туслаачээ хагас дутуу гардаг болчлоо блогийн архив энэ тэр нь алга болчлоо
2007-08-06 12:27:19
Өлөн үедээ хэрэглэж болохгүй хүнс-боов боорцог.Онцын аюул байхгүй ч өглөө өлөн элгэн дээр идэхэд тохиромжгүй хүнс.Ходоод шархлуулах магадлалтай.
2007-08-06 11:53:44
1.Өөрийгөө битгий чамал.Өөрийнхөө хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул.Би чадна гэж зоригтой хэлж сур.
2.Хэн нэгэн таныг ивээнэ гэж битгий найд.Бусдын хийсэнийг ажиглан өөрөө бие даан хий.Учрыг нь ухаарахыг хичээж оролд.
3.Нягт нямбай тэсвэртэй бай.Биеэ ажилдаа бүрэн дайчил.Учрах бэрхшээл саадыг урьдчилж тооцоолж бай.Тэгвэл таны ажил бүтэмжтэй болно.Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
4.Нөхөрөө зөв ол.Инээсэн бүхэн нөхөр биш.Чамайг өөд татах нөхөр ол.
5.Төлөвлөгөөтэй ажил.Маргааш үдэш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө.Удаан болон жил хийх ажлаа ч төлөвлө.
6.Муу зуршлаасаа бага багаар сал.Дутагдлаа шудрагаар хүлээ.Өөрийгөө зэмлэж сур.
7.Биеэ хуурдаг хүн бүтээлтэй явсан нь ховор.Хийж байгаа зүйлээ хүнд хэцүү гэж бусдад ойлгуулж бай.
8.Өөртэй их үүрэг ачаалал хүлээж сур.Тэгвэл ихийг бүтээнэ.
9.Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятган зоригжуул.
10.Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг нь өөрөөсөө асууж тунгаа.
11.Өдрийн аль цагт хамгийн үр бүтээлтэй байдагаа мэдэж ав. Цагаа зохицуулж сур.
2007-08-06 11:36:10
Хятадын тоглоомнуудад хар тугалганы хольц их хэмжээгээр байгааг тогтоожээ.Хүүхдийн биед сөрөг нөлөөтэй хар тугалганы чихэрлэг амтанд нь татагдаж, тоглоом оо амнаасаа салгахгүй байх аюултай гэнэ.
2007-08-06 11:30:57
-Дельфин нь нэг нүдээ нээлттэй ундаг.
-Эмгэн хумс нь 4-н хамартай.
-Шар шувуу нь Цэнхэр өнгийг ялгаж харж чаддаг ганц шувуу.
-Тахианы нүд нь тархинаасаа том гэнэ.
2007-08-06 11:26:12
Гашуун амт нь хорлийг намжааж, шээс туух үйлчилгээ үзүүлнэ. Өтгөн хатдаг бол гашуун идээ будаа хэрэглэх сайнгүй.Гашууныг хэтрүүлбэл зүрх дэлсэх, дотор муухайрах, зэрэг шинж тэмдэг илэрдэг.
2007-08-06 11:23:00
Нэг аяга усанд нэг халбага давс хийж нүүрээ угаахад арьс гялалзаж нүүрний хөөнгө арилдаг.Та энэ аргыг туршаад үзээрэй.
2007-08-06 11:20:13
Алсын хараа
Холч ухаан
Өршөөнгүй сэтгэл
Эв найр
Эрхэм ёс
2007-08-04 17:36:58
Ганцхан дэлсвэл бөглөө мулт
Градус нэмбэл мөнгө мулт
Агсан тавьбал авгай мулт
Адаг сүүлд нь амьдрал мулт анд минь
2007-08-04 17:32:20
Шиврээ бороонд дусал хайрла
Ширгэсэн нууранд ус хайрла
Нинжин сэтгэлд үг хайрла
Нэгжгүй надад нэгж хайрла
2007-08-04 17:23:20
Гашуунаар бүү тэтгэ
Амтатнаар бүү цатга
Өнгөнд бүү шунуул
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул
2007-08-04 17:15:45
Аав хүү хоёр автобусанд ороол сууж байсан.Тэгсэн чинь нэг хар арьстай хүн орж ирээл суусан чинь хүүхэд нь харчаад ааваа ааваа энд Горилл сууж байна гэсэн чинь нөгөө хар арьстай хүн сонсчоод уурлаад та наад хүүхдээ аятайхан авч яваач гэж хэлсэн чинь нөгөө хүү сонсчоод Хо ярьдаг Горилл гэж ха ха ха хэ хэ хэ хи хи хи
2007-08-04 17:08:36
Хэрэв таны шүд шар уу.Тэгвэл та арцаар шүдээ үрж, арц хийж буцалгасан ногоон шүүстэй усаар амаа байнга зайлж хэвшвэл шүд бэхжиж бас шарладаггүй.
2007-08-04 17:04:48
Өлөн үед хэрэглэж болохгүй хүнс -улаан лооль.Жимсний цавуулагийг ихээр агуулдаг болохоор ходоодны хүчилтэй химийн урвал үүсгэн цавуулаг бөөм болон хатуурч, ходоодны чулуу үүсгэх аюултай .
2007-08-04 16:56:43
Цус хийн гүйдлийг идэвхжүүлж хийн бөглөрөл цусны бүлэгнэлийг арилгадаг сайн талтай.Гэвч халуун амт аливааг сэдрээдэг учир хэтрүүлбэл уушигны хийг хөөрүүлж өтгөний сувгийг хорсгодог.Иймд ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа, өтгөн хатах, шамбарам, шээсний сүвний үрэвсэл зэрэг өвчин эмгэгтэй хүмүүс өчүүхэн төдий хэрэглэх юм уу, болж өгвөл хэрэглэргүй байхад онцын нөлөөгүй.
2007-08-04 16:53:35
-Ёоох, ахиад л Парис явмаар санагдах юм.
-чи тэнд очиж байсан юм уу?
-үгүйдээ.
Зүгээр л өчигдөр ч гэсэн Парис явж үзмээр санагдаад байх юм.
2007-08-04 16:47:43
Исгэлэн амттай идээ нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж, зарим өвчнөөс сэргийлдэг.Харин хэтрүүлж үл болно.Ходоодны хүчил ихдсэн, үе мөч, бөөрний эмгэгтэй хүмүүст хэрэггүй.
2007-08-03 20:37:11
Биднийг чин сэтгэлтэй байх үед бидний аминч үзэл багас чмунхаглалын хана нуран унадаг.Тэгмэгц бид нэн олон өөр өөр зэрэг дэвийг харж чаддаг. /Suma Chin Xai/
2007-08-03 20:24:04
Амьтны хүрээлэн хэдийд бий болсон бэ?
-Эртний Ром, Египиет, Хятадын хаадууд амьд амьтныг дэргэдээ байлган сонирхож зугаацдаг байсан нь амьтны хүрээлэнгийн эболсон юм.